¹ Бүх дэлхий нэг хэл, нэг аялгуутай байлаа. ² Тэд дорно зүг уруу нүүж, Шинарын хөндий тал газрыг олоод тэндээ нутагшин суурьшжээ. ³ Тэд —За хөдөлцгөөе, тоосго цохиж, түүнийгээ гүйцэд болтол нь шатаацгаая гэж өөр хоорондоо хэлцээд, чулууны оронд тоосго, шаврын оронд барагшин хэрэглэв. ⁴ Тэгээд тэд —За хөдөлцгөөе, бүгдээрээ хот болон тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг барьж байгуулан нэрээ алдаршуулцгаая. Эс тэгвээс бид бүх дэлхий дээр тарж бутрах болно гэж хэлэлцжээ. ⁵ ЭЗЭН хүний хөвгүүдийн барьж байгуулсан хот ба цамхгийг үзэхээр бууж иржээ. ⁶ ЭЗЭН айлдаж —Хараач, эд нар нэг үндэстэн, цөм нэг хэлтэй агаад энэ бол тэдний хийх юмсын эхлэл нь юм. Хойшид тэдний хийхээр зорьсон бүхэнд боломжгүй зүйл гэж үгүй болно. ⁷ Алив, бууцгаая, тэдний хэлийг тэнд нь хутгалдуулан самууруулъя. Нэг нь нөгөөгийнхөө үг хэлийг ойлгохгүй болгоё гэв. ⁸ Тэгээд ЭЗЭН, тэднийг тэндээс бүх дэлхийгээр нэг тараасанд тэд хот байгуулахаа зогсоожээ. ⁹ ЭЗЭН бүх газар дэлхийн хэлийг хутгалдуулан самууруулсан уг газрыг Бабел гэж нэрлэв. ЭЗЭН тэднийг тэндээс бүх дэлхий даяар тараасан билээ.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00