¹ Тэр өдөр Есүс гэрээс гарч, нуурын эрэг дээр сууж байлаа. ² Түүн дээр үй олон хуран цугласан тул Тэр завин дээр гарч суужээ. Хурсан олон цөм эрэг дээр зогсож байлаа. ³ Есүс тэдэнд олон зүйлийг сургаалт зүйрлэлээр хэлэхдээ —Харагтун, тариачин үр суулгахаар гарчээ. ⁴ Түүнийг үр цацахад зарим нь зам хавиар унаж, шувууд ирээд идчихжээ. ⁵ Зарим нь хөрс багатай чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр даруй соёолжээ. ⁶ Гэвч тэдгээр нь үндэсгүй учир нар гарахад хорчийн хатжээ. ⁷ Зарим нь хогийн ургамал дунд унав. Хогийн ургамал ургаж, тэднийг боомилов. ⁸ Харин зарим нь сайн хөрсөн дээр унаж, ургацаа өгөхөд зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахин их болов. ⁹ Сонсох чихтэй нь сонсогтун гэв.
¹⁸ Тиймээс тариачны сургаалт зүйрлэлийг сонсогтун. ¹⁹ Хэн нэг нь хаанчлалын тухай үгийг сонссон авч эс ойлговол ёрын муу нэгэн ирж, зүрхэнд нь юу суулгагдсаныг булаан авдаг байна. Энэ нь зам хавиар унагсад юм. ²⁰ Чулуурхаг газар унасан нь үгийг сонсоод, тэр даруйдаа баяртайгаар хүлээн ававч, ²¹ харин тэрээр үндэсгүй тул түр зуур байдаг аж. Үгээс болж зовлон эсвэл хавчлага тохиолдоход тэрээр шууд л бүдрэн унадаг. ²² Хогийн ургамлын дунд унасан нь үгийг сонсдог. Харин энэ дэлхийн зовнил, эд баялгийн хуурамч нь үгийг боомилж, энэ нь үр жимсгүй болдог. ²³ Сайн хөрсөнд суусан нь үгийг сонсдог бас ойлгодог нэгэн бөгөөд тэрээр үнэхээр үр жимс гаргадаг. Зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахинг гаргах болно гэж айлдав.
⁴⁴ Тэнгэрийн хаанчлал нь талбайд нуусан эрдэнэ адил юм. Түүнийг хүн олоод нууж, баярласандаа явж, өөрт байгаа бүхнээ зараад, тэрхүү талбайг худалдан авна. ⁴⁵ Бас тэнгэрийн хаанчлал нь сайн сувд хайгч худалдаачинтай адил юм. ⁴⁶ Их үнэтэй ширхэг сувдыг олоод, тэр явж, өөрт байсан бүхнээ зарж, түүнийг авна.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00