³⁷ Эцгээ юмуу эхээ Надаас илүү хайрлагч нь Миний хувьд зохистой нэгэн биш. Хүүгээ эсвэл охиноо Надаас илүү хайрлагч ч Миний хувьд зохистой нэгэн биш ээ. ³⁸ Загалмайгаа авалгүйгээр Миний хойноос дагагч нь Миний хувьд зохистой нэгэн биш. ³⁹ Амиа ологч нь түүнийгээ алдах болно. Миний төлөө амиа алдсан нь түүнийгээ олох болно.
³⁴ Тэрээр хурсан олныг шавь нарынхаа хамт дуудаж тэдэнд хандан —Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа үүрч Намайг дага. ³⁵ Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө, сайнмэдээний төлөө амиа алдана, тэр түүнийгээ аварна. ³⁶ Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? ³⁷ Амиа эргүүлэн авахын тулд оронд нь хүн юугаа өгөх вэ? ³⁸ Завхай, нүгэлт энэ үеийнхэн дотор хэн Надаас болон Миний үгсээс ичнэ, тийм нэгнээс Хүний Хүү ч Эцэгийнхээ цог жавхлан дотор ариун тэнгэрэлч нарын хамт ирэх үедээ мөн ичих болно гэж хэлэв.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00