¹ Тэгвэл бид юу гэх вэ? Нигүүлсэл ихэсгэх гээд бид нүгэлдээ байсаар байх уу? ² Огт үгүй! Нүгэлд үхсэн бид цаашид түүн дотроо яахин амьдрах билээ? ³ Христ Есүс уруу баптисм хүртсэн бид цөмөөрөө Түүний үхэл уруу баптисм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? ⁴ Тиймд бид үхэл уруу баптисм хүртсэнээрээ Түүнтэй хамт оршуулагдсан учраас Эцэгийн алдраар Христ үхэгсдээс амилуулагдсаны адил, бид мөн шинэ амийн дотор явах юм.
²⁶ Учир нь та нар бүгд Христ Есүст итгэх итгэлээр Бурханы хөвгүүд болсон ажээ. ²⁷ Христэд баптисм хүртсэн та нар бүгдээрээ Христийг өмссөн юм. ²⁸ Иудей ч, грек ч гэж байхгүй, боол ч, чөлөөт хүн ч гэж байхгүй, эр ч, эм ч гэж байхгүй. Учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болой.
⁴⁴ Петр эдгээр үгсийг хэлж байх зуур үүнийг нь сонсож байсан бүхэн дээр Ариун Сүнс буув. ⁴⁵ Харийнхан дээр бас Ариун Сүнсний бэлэг асгарахыг хозлуулсан итгэгчид болох, Петртэй хамт ирсэн бүх хүн хараад гайхацгаажээ. ⁴⁶ Учир нь тэд хэл ярихуйгаар ярьж, Бурханыг дээдлэн байгаа нь сонсдов. Тэгтэл Петр — ⁴⁷ Ариун Сүнсийг бидний адил хүлээн авсан энэ хүмүүст баптисм хүртээх уснаас хэн ч татгалзаж чадахгүй биз ээ? гэлээ. ⁴⁸ Тэр тэдэнд Есүс Христийн нэрээр баптисм хүртэхийг тушаав. Дараа нь тэд түүнээс хэд хоног үлдэхийг гуйлаа.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00