¹ ЭЗЭН бол миний хоньчин Надад дутах зүйл үгүй. ² Ургамал ногоот бэлчээрт Тэр намайг хэвтүүлж, Усны дөлгөөн тийш Тэр намайг хөтлөн ³ Амин сэтгэлийг минь Тэр сэргээдэг. Нэрийнхээ төлөө Та Зөвтийн замаар намайг хөтөлдөг. ⁴ Үхлийн харанхуйн хөндийг туулсан ч Хор муугаас би үл айна. Та надтай хамт агаад Тайвшруулал минь Таны саваа, Таны таяг билээ. ⁵ Өстнүүдийн минь өмнө Та надад ширээ засжээ, Өөрийн минь толгойг Тосоор бас тосолжээ. Аяга минь дүүрч бялхнам ⁶ Сайн сайхан хийгээд хайр энэрэл тань Насан туршид минь намайг лавтай яа дагана. ЭЗЭНий өргөөнд би мөнхөд оршин сууна.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00