²⁵ Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла. ²⁶ Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад ²⁷ түүнийг ямар ч толбо, үрчлээсгүй эсвэл алив ийм юмгүй, харин ариун, гэм зэмгүй байлган Өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн билээ. ²⁸ Тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрлагч нь өөрийгөө хайрладаг. ²⁹ Учир нь хэн ч хэзээ ч өөрийн махбодыг үзэн яддаггүй, харин ч тэжээж, халамжилдаг. Христ мөн чуулганд ийнхүү ханддаг. ³⁰ Учир нь бид Түүний биеийн эрхтнүүд юм. ³¹ “Тиймээс эр хүн эцэг эхээ орхин, эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болно.” ³² Энэ нууц нь агуу юм. Гэвч би Христ ба чуулганы тухайд ярьж байна.
⁶ Хурсан олны дуу шиг, их усны шуугиан мэт, хүчит аянгын нүргээн адил —Халлелуяа! Төгс хүчит Эзэн Бурхан маань хаанчилж байна гэхийг би сонсов. ⁷ Баярлан хөөрч, Түүнд алдрыг нь өргөн өргөмжилцгөөе. Учир нь Хурганы хурим болж, сүйт бүсгүй нь өөрийгөө бэлдэв. ⁸ Тэрээр гялалзсан, цэвэр, нарийн маалингаар хувцаслах болжээ. Учир нь нарийн маалинга нь ариун хүмүүсийн зөвт үйлс юм. ⁹ Тэр надад —Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ! гэж бичигтүн гээд —Эдгээр нь Бурханы үнэн үгс мөн гэлээ.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00