²⁶ Эцэгээс гарах үнэний Сүнс болох Туслагчийг Би та нарт Эцэгээс илгээхэд тэр Сүнс Намайг гэрчилнэ.
⁵ Харин одоо Би Намайг Илгээгч өөд явж байна. Гэтэл та нарын нэг нь ч Надаас “Та хаашаа явж байна?” гэж асуухгүй байна. ⁶ Харин Би ийм юм та нарт хэлсэн учраас зүрх чинь уй гашуугаар дүүрэв. ⁷ Гэхдээ Би та нарт үнэнийг хэлж байна. Миний явах нь та нарт дээр. Би явахгүй бол Туслагч та нар дээр ирэхгүй. Харин Би явбал Түүнийг та нар дээр илгээнэ. ⁸ Тэр ирэхдээ нүгэл, зөвт байдал хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэнэ. ⁹ Нүглийн тухайд гэвэл тэд Надад үл итгэнэ. ¹⁰ Зөвт байдлын тухайд бол Би Эцэгтээ очно, Та нар Намайг дахиж эс харна. ¹¹ Шүүлтийн тухайд бол энэ ертөнцийн захирагч шүүгдсэн. ¹² Та нарт хэлэх зүйл Надад олон бий ч та нар одоо түүнийг дааж эс чадна. ¹³ Харин үнэний Сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өөд удирдана. Тэр Өөрөөсөө биш харин алив сонсох юмаа ярина. Ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ. ¹⁴ Тэр Минийхийг авч та нарт мэдүүлэх учир Намайг алдаршуулна. ¹⁵ Эцэгт буй бүхэн Минийх. Тиймээс “Тэр Минийхийг авч та нарт мэдүүлнэ” гэж Би хэлсэн билээ.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00