³⁶ Бурхан тиймээс та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн ч, Христ ч болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдэгтүн гэв. ³⁷ Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд Петр болон бусад элч нарт —Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэв. ³⁸ Петр тэдэнд —Гэмшигтүн, хүн бүр Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Ингэснээр та нарын нүгэл уучлагдаж бас та нар Ариун Сүнсний бэлгийг авах болно. ³⁹ Учир нь уг амлалт та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад байх бүгдийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ гэв. ⁴⁰ Тэр өөр олон үгээр гэрчлэн —Энэхүү гажууд үеийнхнээс аврагдагтун гэж тэднийг сэнхрүүлж байлаа. ⁴¹ Ийнхүү түүний үгийг хүлээн авагсад баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ. ⁴² Тэд, элч нарын сургаалд мөн нөхөрлөлд, талх хуваалт, залбиралд өөрсдийгөө зориулдаг байлаа. ⁴³ Хүн бүрд айдас байлаа. Учир нь элч нараар [Иерусалимд] олон гайхамшиг, тэмдэг үйлдэгдэж байв. ⁴⁴ Итгэсэн бүгд хамтаараа байцгаан, бүх юм нь нийтийнх байв. ⁴⁵ Хэн нэгэнд хэрэгцээ гарах үед эзэмшил, өмч хөрөнгөө худалдаж, түүнийгээ бүгдэд тэд түгээдэг байлаа. ⁴⁶ Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, талархал хийгээд өгөөмөр зүрхээр хооллоцгоон, ⁴⁷ Бурханыг магтаж, хамаг ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн, аврагдагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00