¹² Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Надад итгэдэг нь Миний хийдэг үйлсийг бас хийх бөгөөд эдгээрээс агуу ажлуудыг ч хийх болно. Учир нь Би Эцэгтээ очно. ¹³ Та нар нэрээр минь юу ч гуйсан, Эцэг Хүүгээр алдаршуулагдахын тулд Би түүнийг үйлдэнэ. ¹⁴ Та нар нэрээр минь юм гуйвал Би түүнийг чинь үйлдэнэ.
¹² Элч нарын гараар ард олны дунд олон тэмдэг болон гайхамшиг үйлдэгдэж байв. Тэд Соломоны гэгдэх танхимд бүгд санаа нэгтэй байлаа. ¹³ Гадна үлдэгсдээс хэн ч тэдэнтэй нийлж зүрхэлдэггүй байсан боловч тэднийг ард олон өндөр үнэлдэг байв. ¹⁴ Эзэнд улам олон хүн итгэж, эрэгтэй, эмэгтэйчүүд олноороо тогтмол нэмэгдэж байлаа. ¹⁵ Тэр ч байтугай ард олон Петрийг ирэхэд ядаж түүний сүүдэр нь тэдний хэн нэгэн дээр тусаасай гэж өвчтэй хүмүүсийг гудамжинд авчран, дамнуурга болон дэвсгэр дээр тавьдаг байлаа. ¹⁶ Мөн Иерусалим орчмын хотуудаас олноороо өвчтөн, бузар сүнсэнд баригдагсдыг авчирч байв. Тэд бүгд эдгэж байлаа. ¹⁷ Гэтэл атаархалд автсан тэргүүн тахилч, түүнтэй хамсагчид тухайлбал садукайн бүлэглэлийнхэн хамтдаа эсэргүүцэн босож, ¹⁸ тэднийг барьж аваад нийтийн шоронд хорив. ¹⁹ Гэтэл шөнөөр Эзэний тэнгэрэлч шоронгийн хаалгуудыг онгойлгоод, тэднийг гарган хэлсэн нь — ²⁰ Яв, сүм дотор зогсон ард олонд энэхүү амийн бүх үгийг яригтун гэв. ²¹ Үүнийг сонссон тэд үүрээр сүмд орж сургаал зааж эхлэв. Тэргүүн тахилч хамт байгсадтайгаа ирж, Зөвлөл болон Израилийн бүх ахмадыг цуглуулж, нөгөөдүүлийг авчруулахаар шорон уруу хүмүүс илгээжээ. ²² Гэвч очсон цэргүүд тэднийг шоронгоос олоогүй тул эргэн ирж, энэ тухайгаа мэдэгдэв. ²³ Тэд —Шорон бат бөх цоожтой, харуулууд нь хаалганы дэргэд байхыг бид харав. Харин бид онгойлгоход дотор нь хэн ч байсангүй гэв. ²⁴ Сүмийн харуулын дарга болон ахлах тахилч нар үүнийг сонсоод ихэд алмайран үүнээс үүдэн юу болж болох бол гэцгээв. ²⁵ Харин нэг нь ирж тэдэнд —Хараач. Та нарын шоронд хийсэн хүмүүс сүм дотор зогсоод ард олонд сургаал зааж байна гэв. ²⁶ Тэднийг хүчлэхгүйгээр авчрахаар харуулын дарга бараа бологсдынхоо хамт тийш явжээ. (Чулуу шидэж мэдэх ард олноос тэд айж байлаа) ²⁷ Ийнхүү нөгөө хэдийг авчирч, Зөвлөлийн өмнө зогсоогоод тэргүүн тахилч тэднээс ийн асуув. — ²⁸ Энэ нэрээр сургаал заахгүй байхыг бид та нарт хатуу тушаасан. Гэтэл хараач, та нар Иерусалимыг сургаалаараа булж орхиод тэр хүний цусыг бидэнд нялзаахыг бодож байна гэв. ²⁹ Харин Петр болон элч нар тэдэнд —Бид хүнээс илүүтэйгээр Бурханд дуулгавартай байх ёстой.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00