⁶ Тэгэхлээр ийм байна. Харам таригч нь харам хураана. Өгөөмөр таригч нь өгөөмөр хураана. ⁷ Хүн бүр дурамжханаар бус, албадлагаар бус зүрхэндээ байгаачлан өгөгтүн. Учир нь уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг. ⁸ Та нарыг Бурхан бүхий л ерөөлөөр бялхаах чадалтай. Харин та нар бүх зүйлд, бүхий л талаар, үргэлж сэтгэл хангалуун байж, алив сайн үйлээр дүүрэн байгаарай. ⁹ Энэ нь “Тэр тараасан, ядууст өгсөн. Түүний зөвт байдал мөнхөд байна” гэж бичигдсэнчлэн байх юм. ¹⁰ Тариачинд үр, идэх талхыг ханган өгдөг Тэрээр тарих үрийг чинь хангаж, үржүүлэх бөгөөд зөвт байдлын чинь ургацыг нэмэгдүүлнэ. ¹¹ Та нар их өгөөмөр байдлын төлөө юм бүхэнд баяжих болно. Энэ нь биднээр Бурханд өргөх талархлыг бий болгодог. ¹² Учир нь энэ үйлчлэл нь ариун хүмүүсийн хэрэгцээг хангадаг төдийгүй, Бурханд өргөх арвин талархлаар бялхдаг. ¹³ Энэхүү үйлчлэлийн нотолгоогоор тэд Христийн сайнмэдээг ярихад дуулгавартай байсны чинь төлөө, тэдэнтэй болон бусдад өгөөмөр сэтгэлээр хуваалцсаны чинь төлөө Бурханыг алдаршуулахдаа ¹⁴ Бурханаас та нарт өгөгдсөн давамгай ивээлийн учир тэд та нар уруу тэмүүлэн, та нарын төлөө залбирдаг юм. ¹⁵ Түүний зүйрлэшгүй бэлгийн төлөө Бурханд талархал байх болтугай.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00