Паулын жишээ

Нөхөрлөл

Өмнөх уулзалтаас хойш амьдралд тань тохиолдсон талархах зүйлсээс хуваалцана уу?
Энэ долоо хоногт танд ямар нэг зүйлд бухимдал төрсөн эсвэл стресс үүссэн үү? Өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй зүйл юу байна вэ?
Таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрэгцээтэй зүйлс юу байна вэ? Үүнд туслахад нь бид нэг нэгнээ хэрхэн дэмжих боломжтой вэ?
Бид өнгөрсөн удаагийн уулзалтаараа ямар түүхийг хуваалцсан бэ? Энэ түүхээс бид Бурханы болон хүмүүсийн тухай юу сурсан бэ?
Та өнгөрсөн уулзалтаар сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу та юу хийсэн бэ? Хэрэгжүүлэх үйл явц тань хэр байсан бэ?
Өмнөх уулзалтаар уншсан түүхээ та хэнтэй хуваалцсан бэ? Тэр хүн тан хэрхэн хүлээж авсан бэ?
Бидний өмнөх уулзалтаар хэд хэдэн хэрэгцээ байгааг хуваалцсан ба тэдгээр хэрэгцээнүүдэд туслах төлөвлөгөө гаргасан. Тэр маань ямар үр дүнтэй байсан бэ?
За одоо, Бурханы бидэнд өгч байгаа өнөөдрийн түүхийг уншицгаая...

1Тесалоник 1: 4-7

Бурханаар хайрлагдсан ах дүү нар аа, та нарын сонгогдсоныг бид мэднэ. Учир нь бидний сайнмэдээ та нарт зөвхөн үгээр бус, мөн хүч ба Ариун Сүнс дор бүрэн баталгаагаар очсон. Тэрчлэн бид та нарын төлөө дунд чинь ямар байсныг та нар мэднэ. Та нар үлэмж зовлон дор Ариун Сүнсний баяр хөөртэйгөөр үгийг хүлээж аван биднийг болон Эзэнийг дуурайгчид болсон. Ингэж та нар Македони болон Ахай дахь бүх итгэгчдэд үлгэр дуурайл болов.

1Тесалоник 2: 1-12

¹ Ах дүү нар аа, бид та нар дээр дэмий очоогүйг та нар өөрсдөө мэднэ. ² Харин та нарын мэдсэнчлэн бид урьд нь Филиппойд зовж, жанчигдсан ч маш их эсэргүүцэл дунд Бурханы сайнмэдээг та нарт ярих зориг Бурхан дотор бидэнд байсан юм. ³ Учир нь бидний ятгалга нь заль мэх, бузар, төөрөгдөл дор байгаагүй. Харин сайнмэдээ бидэнд даалгагдахаар Бурханаар батлагдсанчлан, бид хүмүүст бус, харин зүрхийг маань шалгагч Бурханд таалагдахаар ярьдаг юм. Учир нь та нарын мэдсэнчлэн бид хэзээ ч зусарч үгтэй, шунахай сэдэлтэй байгаагүй. Бурхан үүний гэрч. Бид алдрыг хүмүүсээс, та нараас ч эсвэл бусдаас ч эрээгүй. Христийн элч нарынхаа хувьд шаардлага үзүүлж чадах байсан ч бид та нарын дунд эх хүн хүүхдүүдээ асрах мэт зөөлөн байсан. Та нарын төлөөх халуун сэтгэлийн улмаас бид та нарт зөвхөн Бурханы сайнмэдээг бус, өөрсдийн амийг өгөхөд ч баяртай байсан. Учир нь бид та нарт хайртай болсон. Ах дүү нар аа, та нар бидний зүдэл зүтгэл, дараа дарамтыг санаж байгаа. Бид та нарын хэнд ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй ажиллах зуур та нарт Бурханы сайнмэдээг тунхагласан. ¹⁰ Итгэгч та нарт бид хэрхэн ариун, зөв, гэм зэмгүй хандсаны гэрч нь та нар ба Бурхан билээ. ¹¹ Та нар мэдэж байгаачлан, эцэг нь хүүхдүүддээ ямар байдаг шиг бид та нарын хүн нэгбүрийг ¹² Өөрийн хаанчлалд болон алдарт дууддаг Бурханд зохистойгоор явахыг ятган, урамшуулж, гуйж байсан.

© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017

Хэрэгжүүлэлт

Одоо хэн нэгэн нь саяын уншсан түүхийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй найздаа хуваалцаж байгаа мэтээр өөрийн үгээр яриарай. Хэрэв ярьж буй хүн ямар нэг хэсэг орхигдуулах, эсвэл нэмж ярьвал түүнд туслаарай. Ингэхдээ "Энэ түүхийн аль хэсэгт тэгж гардаг вэ?" гэх мэтээр асууж болох юм.
Энэ түүх бидэнд Бурхан болон Түүний зан чанар ба Тэр хэрхэн ажилладаг талаар юуг зааж байна вэ?
Бид энэ түүхээс хүмүүс болон өөрсдийнхөө талаар юу сурч байна вэ?
Бид энэ түүхээс удирдагч байх талаар юу сурч болох бэ?
Та энэ түүхэнд өгүүлсэн Бурханы үнэнийг энэ долоо хоногт амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар тодорхой зүйлийг үйлдэл болгох вэ?
Дараагийн уулзалтаасаа өмнө өнөөдрийн энэ түүхийг та хэнтэй хуваалцах вэ? Бид нартай адил энэхүү аппыг ашиглан Бурханы үгийг танин мэдэж судлахыг хүсэж буй хүмүүсийг та мэдэх үү?
Уулзалтаа дуусгахаас өмнө дараагийн уулзалтаа хэзээ, хаана хийх болон хэн чиглүүлэхийг шийдье.
Бид таныг амьдралдаа хэрэгжүүлэх зүйлээ тэмдэглэж авахаас гадна дараагийн уулзалтаас өмнө өнөөдрийн түүхээ дахин нэг унших эсвэл сонсохыг уриалж байна. Хэрэв хэн нэгэнд нь энэ боломж байхгүй бол чиглүүлэгч тэдэнд өгч болно. Бид эдгээр хичээлүүдээ үргэлжлүүлэн хийхэд Эзэн бидэнд туслахын төлөө залбирцгаая.

0:00

0:00