¹ Иймд хүү минь, Христ Есүст буй нигүүлслээр зоригтой бай. ² Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга. ³ Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов. ⁴ Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд аж амьдралын явдалд хутгалддаггүй. ⁵ Хэн нэгэн дүрмийн дагуу барилдахгүй бол титэм авахгүй. ⁶ Зүдэж зүтгэсэн тариачин эхлээд ургацаа хүртэх ёстой. ⁷ Хэлж буйг минь эргэцүүлэн бод. Эзэн, чамд алив бүхэнд ойлголт өгнө.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00