Дагалдагчдыг бэлтгэх нь

Нөхөрлөл

Өмнөх уулзалтаас хойш амьдралд тань тохиолдсон талархах зүйлсээс хуваалцана уу?
Энэ долоо хоногт танд ямар нэг зүйлд бухимдал төрсөн эсвэл стресс үүссэн үү? Өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй зүйл юу байна вэ?
Таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрэгцээтэй зүйлс юу байна вэ? Үүнд туслахад нь бид нэг нэгнээ хэрхэн дэмжих боломжтой вэ?
Бид өнгөрсөн удаагийн уулзалтаараа ямар түүхийг хуваалцсан бэ? Энэ түүхээс бид Бурханы болон хүмүүсийн тухай юу сурсан бэ?
Та өнгөрсөн уулзалтаар сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу та юу хийсэн бэ? Хэрэгжүүлэх үйл явц тань хэр байсан бэ?
Өмнөх уулзалтаар уншсан түүхээ та хэнтэй хуваалцсан бэ? Тэр хүн тан хэрхэн хүлээж авсан бэ?
Бидний өмнөх уулзалтаар хэд хэдэн хэрэгцээ байгааг хуваалцсан ба тэдгээр хэрэгцээнүүдэд туслах төлөвлөгөө гаргасан. Тэр маань ямар үр дүнтэй байсан бэ?
За одоо, Бурханы бидэнд өгч байгаа өнөөдрийн түүхийг уншицгаая...

Ефес 4: 1-7

¹ Иймд та нар дуудагдсан тэрхүү дуудлагадаа зүй зохистой явахыг Эзэний хоригдол би хичээнгүйлэн ятгая. ² Ингэхдээ хайранд аливаа даруу дөлгөөн зангаар бие биенээ хүлцэн тэвчиж, ³ амар тайвны холбоосонд Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн. Та нар дуудлагынхаа нэг л найдварт дуудагдсаны адил нэг бие, нэг Сүнс, нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм, нэг Бурхан байна. Тэр бол бүгдийн Эцэг бөгөөд бүгдийн дээр бүгдээр дамжин бүгдийн дотор байдаг. Харин Христийн бэлгийн хэмжээгээр бидний хүн нэг бүрд нигүүлсэл өгөгдсөн байв.

Ефес 4: 11-16

¹¹ Тэр, заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайнмэдээ тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгосон нь ¹² ариун хүмүүсийн үйлчлэлийн ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд юм. ¹³ Бид бүгд итгэхүй ба Бурханы Хүүг мэдэхүй дор нэгдэх хүртэлээ, төлөвшсөн хүн болтлоо, Христийн дүүрэл чанарын хэмжээнд хүртэлээ ингэх ажээ. ¹⁴ Бид цаашид хүүхэд байхаа больж, давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхи, хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир аргад туугдалгүй, ¹⁵ үнэнийг барьж, ингэхдээ харин хайранд, тэргүүн болох Түүн өөд, Христ өөд бүх талаар өсцгөөе. ¹⁶ Хэсэг нэгбүрийн зохистой үйл ажиллагааны дагуу холбоос болгоноос хангаж байдаг зүйлээр хамтдаа холбогдон нийлж буй бүхэл бие нь Христээр хайр дор өөрийгөө босгон барихын тулд биеийн өсөлтийг бий болгодог.

© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017

Хэрэгжүүлэлт

Одоо хэн нэгэн нь саяын уншсан түүхийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй найздаа хуваалцаж байгаа мэтээр өөрийн үгээр яриарай. Хэрэв ярьж буй хүн ямар нэг хэсэг орхигдуулах, эсвэл нэмж ярьвал түүнд туслаарай. Ингэхдээ "Энэ түүхийн аль хэсэгт тэгж гардаг вэ?" гэх мэтээр асууж болох юм.
Энэ түүх бидэнд Бурхан болон Түүний зан чанар ба Тэр хэрхэн ажилладаг талаар юуг зааж байна вэ?
Бид энэ түүхээс хүмүүс болон өөрсдийнхөө талаар юу сурч байна вэ?
Бид энэ түүхээс удирдагч байх талаар юу сурч болох бэ?
Та энэ түүхэнд өгүүлсэн Бурханы үнэнийг энэ долоо хоногт амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар тодорхой зүйлийг үйлдэл болгох вэ?
Дараагийн уулзалтаасаа өмнө өнөөдрийн энэ түүхийг та хэнтэй хуваалцах вэ? Бид нартай адил энэхүү аппыг ашиглан Бурханы үгийг танин мэдэж судлахыг хүсэж буй хүмүүсийг та мэдэх үү?
Уулзалтаа дуусгахаас өмнө дараагийн уулзалтаа хэзээ, хаана хийх болон хэн чиглүүлэхийг шийдье.
Бид таныг амьдралдаа хэрэгжүүлэх зүйлээ тэмдэглэж авахаас гадна дараагийн уулзалтаас өмнө өнөөдрийн түүхээ дахин нэг унших эсвэл сонсохыг уриалж байна. Хэрэв хэн нэгэнд нь энэ боломж байхгүй бол чиглүүлэгч тэдэнд өгч болно. Бид эдгээр хичээлүүдээ үргэлжлүүлэн хийхэд Эзэн бидэнд туслахын төлөө залбирцгаая.

0:00

0:00