⁵ Би чамайг Крэтэд үлдээсэн нь чи дутагдсаныг гүйцээж, миний чамд зааварласнаар хот болгонд ахлагчдыг томилохын тулд юм. ⁶ Ахлагч хүн гэм зэмгүй, нэг эхнэрийн нөхөр, самуурдаг юмуу тэрслүү хэмээн буруутгагдаагүй итгэгч хүүхдүүдтэй байх. ⁷ Юу гэвэл, харгалзагч нь Бурханы нярав учраас гэм зэмгүй, дур зоргоороо түргэн зантай биш, дарсанд үл шимтэгч, зодоонч биш, бохир олз ашиг хайдаггүй, ⁸ харин зочломтгой, сайнд дуртай, ухаалаг, шударга, ариун, биеэ барьдаг байх ёстой бөгөөд ⁹ сургаалын дагуу итгэмжит үгийг баримтлах ёстой. Тэгснээр тэрээр эрүүл сургаалаар ухуулах болон эсэргүүцэгчдийг няцаах чадвартай байна.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00