²¹ Тэр хотод тэд сайнмэдээг тунхаглан, олон хүнийг дагалдагч болгоод Лустр, Икониум болон Антиох уруу буцахдаа ²² дагалдагчдын сэтгэлийг хүчирхэгжүүлж, итгэлдээ байнга байгаарай гэж урамшуулан —Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ. ²³ Тэд чуулган бүрд ахлагчдыг томилж, мацаг барин залбирч, тэднийг өөрсдийнх нь итгэсэн Эзэнд тушаав.
¹⁷ Тэр Милетээс Ефест хүн илгээн чуулганы ахлагчдыг дуудуулав.
²⁸ Бурхан Өөрийн цусаар Өөртөө өмчилж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь.
¹ Христ Есүсийн боол Паул Тимот нараас Филиппойд буй Христ Есүс доторх бүх ариун хүмүүс ба харгалзагч, үйлчлэгч нарт. ² Бидний Эцэг Бурханаас хийгээд Эзэн Есүс Христээс нигүүлсэл, амар тайван нь та нарт байх болтугай. ³ Та нарыг дурсах бүрдээ би Бурхандаа талархан, ⁴ та бүгдийн төлөө залбирах бүрдээ би үргэлж баяр хөөртэйгөөр залбирдаг нь ⁵ тэндэх эхний өдрөөс минь өнөөг хүртэл та нар сайнмэдээнд хуваалцагч болсны учир билээ. ⁶ Та нарт сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс болгоно гэдэгт би бат итгэж байна.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00