³⁵ Үүр шөнөөр Тэр босоод гадагш гарч зэлүүд газар очин, тэндээ залбирч байв.
¹⁶ Харин Тэр эзгүй зэлүүд газар уруу дайжин явж залбирдаг байлаа.
¹² Тэр өдрүүдэд Есүс залбирахаар ууланд гарч, бүхэл шөнийг Бурханд залбирсаар өнгөрөөв.
³⁸ Тэд зам зуураа, нэгэн тосгоноор ороход Марта гэгч нэгэн эмэгтэй Түүнийг гэртээ хүлээн авав. ³⁹ Тэр эмэгтэй Мариа гэдэг охин дүүтэй бөгөөд дүү нь Эзэний хөлд суугаад үгийг нь сонсож байлаа. ⁴⁰ Марта үйлчлэх ажилдаа түүртсэн тул Есүс уруу очоод —Эзэн, дүү минь үйлчлэх ажилд намайг ганцаар орхисныг Та анзаарахгүй байна уу? Надад тусал гэж түүнд хэлээч гэв. ⁴¹ Харин Эзэн —Марта, Марта, чи мөн ч олон юманд санаа зовж үйлээ үзэх юм даа. ⁴² Үнэндээ ганцхан л юм хэрэгтэй. Өөрөөс нь булаагдашгүй сайныг Мариа сонгон авчээ гэв.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00