¹ Есүс түмэн олныг хараад, уул өөд гаран суухад шавь нар нь Түүн дээр ирлээ. ² Тэр ам нээн тэдэнд сургамжилж хэлэхдээ: ³ Сүнсэндээ ядуус ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. ⁴ Гашуудагсад ерөөлтэй еэ! Тэд тайвшрал авах болно. ⁵ Дөлгөөнчүүл ерөөлтэй еэ! Тэд дэлхийг өвлөх болно. ⁶ Зөвт байдлын төлөө өлсөж, цангагсад ерөөлтэй еэ! Тэд цатгагдах болно. ⁷ Энэрэнгүйчүүл ерөөлтэй еэ! Тэд өршөөл энэрлийг хүртэх болно. ⁸ Зүрхэндээ цэвэр ариун байгсад ерөөлтэй еэ! Тэд Бурханыг харах болно. ⁹ Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ! Тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно. ¹⁰ Зөвт байдлын төлөө хавчигдагсад ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. ¹¹ Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, та нарын эсрэг зүсэн бүрийн ёрын юм худлаар ярихад, та нар ерөөлтэй еэ! ¹² Тэнгэр дэх шагнал чинь агуу учир баярлацгаа мөн хөөрөн баясацгаа. Учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд ийнхүү хавчсан юм.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00