Дагалдагчид ургац хураалтад явдаг

Нөхөрлөл

Өмнөх уулзалтаас хойш амьдралд тань тохиолдсон талархах зүйлсээс хуваалцана уу?
Энэ долоо хоногт танд ямар нэг зүйлд бухимдал төрсөн эсвэл стресс үүссэн үү? Өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй зүйл юу байна вэ?
Таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрэгцээтэй зүйлс юу байна вэ? Үүнд туслахад нь бид нэг нэгнээ хэрхэн дэмжих боломжтой вэ?
Бид өнгөрсөн удаагийн уулзалтаараа ямар түүхийг хуваалцсан бэ? Энэ түүхээс бид Бурханы болон хүмүүсийн тухай юу сурсан бэ?
Та өнгөрсөн уулзалтаар сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу та юу хийсэн бэ? Хэрэгжүүлэх үйл явц тань хэр байсан бэ?
Өмнөх уулзалтаар уншсан түүхээ та хэнтэй хуваалцсан бэ? Тэр хүн тан хэрхэн хүлээж авсан бэ?
Бидний өмнөх уулзалтаар хэд хэдэн хэрэгцээ байгааг хуваалцсан ба тэдгээр хэрэгцээнүүдэд туслах төлөвлөгөө гаргасан. Тэр маань ямар үр дүнтэй байсан бэ?
За одоо, Бурханы бидэнд өгч байгаа өнөөдрийн түүхийг уншицгаая...

Матай 9: 35-10: 1

³⁵ Есүс нийт хот тосгодоор явж, синагогуудад зааж, хаанчлалын сайнмэдээг тунхаглаж, бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа. ³⁶ Хүмүүсийг хараад Тэр өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонь мэт хаягдан туйлдсан байлаа. ³⁷ Тэгээд Тэр шавь нартаа хэлэхдээ —Ургац арвин ч ажилчид цөөн байна. ³⁸ Тиймээс ургацдаа ажилчид явуулахыг ургацын Эзэнээс гуйцгаа гэв. ¹ Есүс арван хоёр шавиа дуудаад, тэдэнд бузар сүнснүүдээс дээгүүрх эрх мэдлийг өгсөн нь тэдгээрийг зайлуулах, бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээхийн тулд ажээ.

Матай 10: 5-20

Есүс эдгээр арван хоёрыг илгээж, тэдэнд тушаан хэлэхдээ —Харийнхны замаар бүү яв. Самарийнхны хотоор ч бүү ор. Харин Израилийн гэрийн төөрсөн хоньд дээр оч. Та нар явахдаа “Тэнгэрийн хаанчлал айсуй” гэж тунхаглагтун. Өвчтөнийг эдгээ, үхэгсдийг босго, уяман өвчтөнг цэвэрлэ, чөтгөрийг зайлуул. Үнэгүй авснаа үнэгүй өг. Бүсэндээ алт ч, мөнгө ч, зэс ч бүү авч яв. ¹⁰ Аян замдаа богц ч, хос дээл ч, гутал ч, таяг ч бүү ав. Учир нь ажилчин хоол хүнсээр хангагдах нь зохистой. ¹¹ Ямар ч хот тосгонд очсон тэндхийн зохистой хүнийг олж мэдээд, явтлаа тэндээ бай. ¹² Айлд орохдоо мэндийг нь мэд. ¹³ Айл чинь зохистой бол амар амгалан чинь тэдэнд хүрэг. Харин зохисгүй бол амар амгалан чинь та нарт буцаж ирэг. ¹⁴ Та нарыг эс хүлээн авагчийн, үгийг чинь үл сонсогчийн гэрээс эсвэл хотоос нь гарахдаа хөлийнхөө тоосыг сэгсэрч унагаа. ¹⁵ Үнэнээр Би та нарт хэлье. Шүүлтийн өдөр Содом ба Гоморра нутаг нь тэр хотоос илүү хүлцэхүйц байх болно. ¹⁶ Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс могой мэт ухаалаг, тагтаа мэт гэмгүй бай. ¹⁷ Харин хүмүүсээс болгоомжил. Учир нь тэд та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдана. ¹⁸ Та нар Миний төлөө захирагчид ба хаадын өмнө хүргэгдэж, тэдэнд болоод харийнханд гэрчлэл болно. ¹⁹ Тэд та нарыг баривчлах үед яах билээ, юу хэлэх билээ гэж санаа бүү зов. Хэлэх зүйл чинь тэр цагт та нарт өгөгдөнө. ²⁰ Яригч нь та нар бус, та нарын дотор яригч Эцэгийн чинь Сүнс юм.

© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017

Хэрэгжүүлэлт

Одоо хэн нэгэн нь саяын уншсан түүхийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй найздаа хуваалцаж байгаа мэтээр өөрийн үгээр яриарай. Хэрэв ярьж буй хүн ямар нэг хэсэг орхигдуулах, эсвэл нэмж ярьвал түүнд туслаарай. Ингэхдээ "Энэ түүхийн аль хэсэгт тэгж гардаг вэ?" гэх мэтээр асууж болох юм.
Энэ түүх бидэнд Бурхан болон Түүний зан чанар ба Тэр хэрхэн ажилладаг талаар юуг зааж байна вэ?
Бид энэ түүхээс хүмүүс болон өөрсдийнхөө талаар юу сурч байна вэ?
Бид энэ түүхээс дагалдагч байх талаар юу сурч болох бэ?
Та энэ түүхэнд өгүүлсэн Бурханы үнэнийг энэ долоо хоногт амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар тодорхой зүйлийг үйлдэл болгох вэ?
Дараагийн уулзалтаасаа өмнө өнөөдрийн энэ түүхийг та хэнтэй хуваалцах вэ? Бид нартай адил энэхүү аппыг ашиглан Бурханы үгийг танин мэдэж судлахыг хүсэж буй хүмүүсийг та мэдэх үү?
Уулзалтаа дуусгахаас өмнө дараагийн уулзалтаа хэзээ, хаана хийх болон хэн чиглүүлэхийг шийдье.
Бид таныг амьдралдаа хэрэгжүүлэх зүйлээ тэмдэглэж авахаас гадна дараагийн уулзалтаас өмнө өнөөдрийн түүхээ дахин нэг унших эсвэл сонсохыг уриалж байна. Хэрэв хэн нэгэнд нь энэ боломж байхгүй бол чиглүүлэгч тэдэнд өгч болно. Бид эдгээр хичээлүүдээ үргэлжлүүлэн хийхэд Эзэн бидэнд туслахын төлөө залбирцгаая.

0:00

0:00