¹ Ах дүү нар аа, хэрэв хэн нэг нь гэмд автсан бол сүнслэг та нар түүнийг дөлгөөн сүнсээр шинэчлэн засагтун. Ингэхдээ өөрийгөө ч хянаж бай. Эс тэгвэл чи ч мөн уруу татагдах вий. ² Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлц. Тийнхүү Христийн хуулийг хэрэгжүүлэгтүн. ³ Учир нь хэн нэг нь юу ч биш атлаа өөрийгөө эрхэм гэж боддог бол тэр хүн өөрийгөө мэхэлж байна. ⁴ Харин хүн бүр үйл хэргээ шалга. Тэгвэл уг хүн өөрийгөө бусадтай харьцуулалгүй, өөрийнхөөрөө сайрхах болно. ⁵ Учир нь хүн бүр ачаагаа үүрнэ. ⁶ Үгэнд суралцагч нь сургагчтайгаа сайн бүхнээ хуваалцаг. ⁷ Бүү мэхлэгд. Бурхан элэг доог болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг. ⁸ Учир нь махбоддоо таригч нь махбодоосоо ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна. ⁹ Сайныг үйлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна. ¹⁰ Тиймээс бид боломжтой үедээ бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00