¹ Шавь нарын тоо олширсон өдрүүдэд гректэнгүүдийн зүгээс өдөр тутмын хүнс түгээлтдээ тэдний бэлэвсэн эмэгтэйчүүдийг хайхрахгүй байгаа талаар еврейчүүдийн эсрэг гомдол гонгиноон болжээ. ² Тэгэхэд арван хоёр нь дагалдагчдыг дуудаж —Ширээнд үйлчлэхийн тулд Бурханы үгийг орхигдуулах нь бидэнд зөв зүйл биш юм. ³ Тиймээс ах дүү нар минь, Сүнс болон мэргэн ухаанаар дүүрэн, нэр хүнд бүхий долоон эрийг та нар дундаасаа сонго. Тэгээд энэхүү үүргийг тэдэнд хариуцуул. ⁴ Харин бид залбирал болон үгийн үйлчлэлээ үргэлжлүүлье гэв. ⁵ Энэ саналыг хамаг олон дэмжиж, итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн Стефан болон Филип, Прохор, Никанор, Тимон, Пармен болон Антиохын шинэ итгэлтэн Никол нарыг сонгожээ. ⁶ Тэгээд тэднийг элч нарын өмнө ирүүлэхэд тэд залбирцгааж, гараа тэдэн дээр тавив. ⁷ Бурханы үг түгэн тархсаар Иерусалим дахь дагалдагчдын тоо үлэмж ихээр нэмэгдсээр байсан бөгөөд тахилч нараас маш олноороо энэхүү итгэлд дуулгавартай болж байлаа.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00