Чуулган золиос гарган өргөл өгдөг

Нөхөрлөл

Өмнөх уулзалтаас хойш амьдралд тань тохиолдсон талархах зүйлсээс хуваалцана уу?
Энэ долоо хоногт танд ямар нэг зүйлд бухимдал төрсөн эсвэл стресс үүссэн үү? Өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй зүйл юу байна вэ?
Таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрэгцээтэй зүйлс юу байна вэ? Үүнд туслахад нь бид нэг нэгнээ хэрхэн дэмжих боломжтой вэ?
Бид өнгөрсөн удаагийн уулзалтаараа ямар түүхийг хуваалцсан бэ? Энэ түүхээс бид Бурханы болон хүмүүсийн тухай юу сурсан бэ?
Та өнгөрсөн уулзалтаар сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу та юу хийсэн бэ? Хэрэгжүүлэх үйл явц тань хэр байсан бэ?
Өмнөх уулзалтаар уншсан түүхээ та хэнтэй хуваалцсан бэ? Тэр хүн тан хэрхэн хүлээж авсан бэ?
Бидний өмнөх уулзалтаар хэд хэдэн хэрэгцээ байгааг хуваалцсан ба тэдгээр хэрэгцээнүүдэд туслах төлөвлөгөө гаргасан. Тэр маань ямар үр дүнтэй байсан бэ?
За одоо, Бурханы бидэнд өгч байгаа өнөөдрийн түүхийг уншицгаая...

Үйлс 4: 32-37

³² Итгэсэн олон, нэг зүрх, сэтгэлтэй байсан ба тэдний хэн нь ч өөртөө байгаагаа минийх гэсэнгүй, харин тэдний бүх юм нийтийнх байв. ³³ Элч нар Эзэн Есүсийн амилсныг агуу хүчээр гэрчилж байсан бөгөөд тэд бүгдийн дээр бялхам их нигүүлсэл байсан билээ. ³⁴ Гачигдсан хүн тэдний дунд байсангүй. Учир нь газар, орон байр эзэмшигчид цөм түүнийгээ зараад, худалдсан өртгийг нь авчирч, ³⁵ элч нарын хөлд тавихад, тэд хүн бүрд хэрэгцээнийх нь хэрээр хуваарилдаг байлаа. ³⁶ Элч нарт Барнаб (орчуулбал «Тайвшралын хүү») гэж нэрлэгддэг, Кипрээс гаралтай Леви овгийн Иосеф ³⁷ өмчилж байсан талбайгаа зараад, мөнгийг нь авчран элч нарын хөлд тавьжээ.

2Коринт 8: 1-15

¹ Ах дүү нар аа, Македонийн чуулгануудад өгсөн Бурханы нигүүлслийг та нарт мэдүүлэхийг бид хүсэж байна. ² Зовлонгийн үлэмж хатуу сорилтод байхдаа тэд баяр хөөрийн бялхалд байж, туйлын хоосрол нь тэдний өгөөмөр зангийн баялагт халгисан юм. ³ Учир нь тэд хэр чадлаараа болон хэрээсээ ч илүү, сайн дураараа өгснийг би гэрчилнэ. Ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд оролцох ивээлийн талаар биднээс асар шаргуугаар гуйж, бидний найдаж байснаар бус, харин тэд өөрсдийгөө эхлээд Эзэнд, дараа нь Бурханы хүслийн дагуу бидэнд өгсөн. Иймээс урьдаас эхэлсэн шигээ энэхүү нигүүлслийн ажилаа та нарын дотор дуусгахыг бид Титээс гуйсан юм. Харин та нар юм бүхэнд, итгэл, үг, мэдлэг, аливаа оролдлого, та нарыг гэсэн хайранд маань бялхам байдгийн адил энэхүү нигүүлслийн ажилд ч бялхам байгаарай. Би үүнийг тушаалаар бус, харин хайрын чинь жинхэнийг бусдын зүтгэлээр тэнсэхийн тулд хэлж байна. Учир нь баян байсан ч та нарын тусын тулд хоосорсон Эзэн Есүс Христийн маань нигүүлслийг мөн Түүний хоосролоор баян болсноо та нар мэдэх билээ. ¹⁰ Энэ нь та нарын төлөө тул би энэ зүйл дээр бодолоо хэлье. Жилийн өмнөөс та нар анхлан үүнийг хийхээр эхэлсэн төдийгүй мөн ингэхийг хүссэн шүү дээ. ¹¹ Харин одоо хийж байгаагаа дуусга. Үүнийг хүсэж эхэлсэн шигээ өөрт байгаагаараа дуусга. ¹² Хэрэв бэлэн байдалтай байвал, байхгүй зүйлийн дагуу бус байгаа зүйлийнхээ дагуу энэ нь тааламжтай. ¹³ Бусдын хувьд хөнгөн болж, та нарт зовлон болоосой гэсэндээ бус, харин тэгш байхын үүднээс ингэв. ¹⁴ Өнөө цагт та нарын элбэг дэлбэг байдал тэдний хэрэгцээг хангаснаар тэдний элбэг дэлбэг байдал бас та нарыг хангах болно. Тэгэхлээр тэгш байх болно. ¹⁵ Энэ нь “Ихтэйд нь илүү гарсангүй, багатайд нь дутсангүй” гэж бичигдсэнчлэн юм.

© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017

Хэрэгжүүлэлт

Одоо хэн нэгэн нь саяын уншсан түүхийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй найздаа хуваалцаж байгаа мэтээр өөрийн үгээр яриарай. Хэрэв ярьж буй хүн ямар нэг хэсэг орхигдуулах, эсвэл нэмж ярьвал түүнд туслаарай. Ингэхдээ "Энэ түүхийн аль хэсэгт тэгж гардаг вэ?" гэх мэтээр асууж болох юм.
Энэ түүх бидэнд Бурхан болон Түүний зан чанар ба Тэр хэрхэн ажилладаг талаар юуг зааж байна вэ?
Бид энэ түүхээс хүмүүс болон өөрсдийнхөө талаар юу сурч байна вэ?
Энэ түүхээс бид сүм чуулган байх талаар юу сурч болох вэ?
Та энэ түүхэнд өгүүлсэн Бурханы үнэнийг энэ долоо хоногт амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар тодорхой зүйлийг үйлдэл болгох вэ?
Дараагийн уулзалтаасаа өмнө өнөөдрийн энэ түүхийг та хэнтэй хуваалцах вэ? Бид нартай адил энэхүү аппыг ашиглан Бурханы үгийг танин мэдэж судлахыг хүсэж буй хүмүүсийг та мэдэх үү?
Уулзалтаа дуусгахаас өмнө дараагийн уулзалтаа хэзээ, хаана хийх болон хэн чиглүүлэхийг шийдье.
Бид таныг амьдралдаа хэрэгжүүлэх зүйлээ тэмдэглэж авахаас гадна дараагийн уулзалтаас өмнө өнөөдрийн түүхээ дахин нэг унших эсвэл сонсохыг уриалж байна. Хэрэв хэн нэгэнд нь энэ боломж байхгүй бол чиглүүлэгч тэдэнд өгч болно. Бид эдгээр хичээлүүдээ үргэлжлүүлэн хийхэд Эзэн бидэнд туслахын төлөө залбирцгаая.

0:00

0:00