Чуулган гэм нүгэлтэй тэмцдэг

Нөхөрлөл

Өмнөх уулзалтаас хойш амьдралд тань тохиолдсон талархах зүйлсээс хуваалцана уу?
Энэ долоо хоногт танд ямар нэг зүйлд бухимдал төрсөн эсвэл стресс үүссэн үү? Өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй зүйл юу байна вэ?
Таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрэгцээтэй зүйлс юу байна вэ? Үүнд туслахад нь бид нэг нэгнээ хэрхэн дэмжих боломжтой вэ?
Бид өнгөрсөн удаагийн уулзалтаараа ямар түүхийг хуваалцсан бэ? Энэ түүхээс бид Бурханы болон хүмүүсийн тухай юу сурсан бэ?
Та өнгөрсөн уулзалтаар сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийхээ дагуу та юу хийсэн бэ? Хэрэгжүүлэх үйл явц тань хэр байсан бэ?
Өмнөх уулзалтаар уншсан түүхээ та хэнтэй хуваалцсан бэ? Тэр хүн тан хэрхэн хүлээж авсан бэ?
Бидний өмнөх уулзалтаар хэд хэдэн хэрэгцээ байгааг хуваалцсан ба тэдгээр хэрэгцээнүүдэд туслах төлөвлөгөө гаргасан. Тэр маань ямар үр дүнтэй байсан бэ?
За одоо, Бурханы бидэнд өгч байгаа өнөөдрийн түүхийг уншицгаая...

Матай 18: 15-17

¹⁵ Ах дүү чинь нүгэл үйлдвээс явж түүнтэй ганцаарчлан уулзаж зэмлэ. Хэрэв тэр чамайг сонсвол чи ах дүүгээ олж авсан хэрэг. ¹⁶ Харин тэр үл сонсвол өөртэйгөө хамт нэг эсвэл хоёр хүн дагуул. Тэгвэл хоёр юмуу гурван гэрчийн амаар хэрэг нь бүрэн нотлогдох болно. ¹⁷ Тэр тэднийг сонсохоос татгалзвал чуулганд хэл. Хэрэв чуулганыг ч хүртэл эс сонсвоос тэр чиний хувьд харь болоод татвар хураагч мэт байг.

1Коринт 5: 1-13

¹ Харийнхны дунд ч байдаггүй садар самуун та нарын дунд байдаг нь дуулдлаа. Нэг чинь эцгийнхээ эхнэртэй нөхөцдөг гэнэ. ² Та нар ихэрхэж, харин ийм зүйлийг үйлдэгч нь дундаас чинь зайлуулагдахын төлөө гашуудсангүй. ³ Миний хувьд, би биеэрээ байгаагүй, сүнсээрээ та нартай байж, дунд чинь байж байсан мэт үүнийг үйлдэгчийг хэдийнээ шүүсэн юм. [Бидний] Эзэн Есүсийн нэрээр цуглахад чинь би сүнсээрээ та нартай хамт байж, бидний Эзэн Есүсийн хүчээр махбодыг нь сүйрүүлэхийн тулд тийм хүнийг Сатанд тушаая гэж шийдэв. Ингэснээр түүний сүнс Эзэн [Есүсийн] өдөр аврагдаж болох юм. Та нарын сайрхал чинь сайн биш ээ. Зуурсан гурилыг жаахан хөрөнгө бүхэлд нь исгэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нар исгэгдээгүй юм шиг шинэ зуурсан гурил байхын тулд хуучин хөрөнгийг цэвэрлэ. Учир нь Алгасал баярын хурга маань болох Христ ч нядлуулсан. Иймд бид хуучин хөрөнгөөр бус, хорсол ба ёр муугийн хөрөнгөөр ч бус, харин чин сэтгэлийн ба үнэний исгээгүй талхаар баяраа тэмдэглэе. Садарлагчидтай холбогдож болохгүй гэж би та нарт захидалдаа бичихдээ, ¹⁰ энэ ертөнцийн садарлагчид эсвэл шунахайрагчид эсвэл дээрэмчид эсвэл шүтээн шүтэгчидтэй холбогдож болохгүй гэж ерөөсөө хэлээгүй. Хэрэв тийм байсан бол та нар энэ ертөнцөөс гарч явах ёстой болно. ¹¹ Харин би та нарт, ах дүү гэж нэрлэгддэг нэг чинь садарлагч эсвэл шунахайрагч эсвэл шүтээн шүтэгч эсвэл хараалч эсвэл архичин эсвэл дээрэмчин бол тийм хүнтэй холбогдож болохгүй тухай бичсэн юм. Түүнтэй хамт хооллож ч болохгүй. ¹² Гадна байгсдыг шүүх хэрэг надад юунд байх билээ? Дотор байгсдыг та нар шүүдэггүй гэж үү? ¹³ Харин гадна байгсдыг Бурхан шүүдэг. Хилэнцэт хүнийг дундаасаа зайлуул.

© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017

Хэрэгжүүлэлт

Одоо хэн нэгэн нь саяын уншсан түүхийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй найздаа хуваалцаж байгаа мэтээр өөрийн үгээр яриарай. Хэрэв ярьж буй хүн ямар нэг хэсэг орхигдуулах, эсвэл нэмж ярьвал түүнд туслаарай. Ингэхдээ "Энэ түүхийн аль хэсэгт тэгж гардаг вэ?" гэх мэтээр асууж болох юм.
Энэ түүх бидэнд Бурхан болон Түүний зан чанар ба Тэр хэрхэн ажилладаг талаар юуг зааж байна вэ?
Бид энэ түүхээс хүмүүс болон өөрсдийнхөө талаар юу сурч байна вэ?
Энэ түүхээс бид сүм чуулган байх талаар юу сурч болох вэ?
Та энэ түүхэнд өгүүлсэн Бурханы үнэнийг энэ долоо хоногт амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар тодорхой зүйлийг үйлдэл болгох вэ?
Дараагийн уулзалтаасаа өмнө өнөөдрийн энэ түүхийг та хэнтэй хуваалцах вэ? Бид нартай адил энэхүү аппыг ашиглан Бурханы үгийг танин мэдэж судлахыг хүсэж буй хүмүүсийг та мэдэх үү?
Уулзалтаа дуусгахаас өмнө дараагийн уулзалтаа хэзээ, хаана хийх болон хэн чиглүүлэхийг шийдье.
Бид таныг амьдралдаа хэрэгжүүлэх зүйлээ тэмдэглэж авахаас гадна дараагийн уулзалтаас өмнө өнөөдрийн түүхээ дахин нэг унших эсвэл сонсохыг уриалж байна. Хэрэв хэн нэгэнд нь энэ боломж байхгүй бол чиглүүлэгч тэдэнд өгч болно. Бид эдгээр хичээлүүдээ үргэлжлүүлэн хийхэд Эзэн бидэнд туслахын төлөө залбирцгаая.

0:00

0:00