¹¹ Би та нарт гэмшлийн чинь төлөө усаар баптисм хүртээдэг. Харин Надаас илүү хүчирхэг Нэгэн миний араас ирж байна. Би Түүний шаахайг авч явах ч үнэ хүндгүй. Тэр та нарт Ариун Сүнс хийгээд галаар баптисм хүртээнэ. ¹² Тэр гартаа шигшигч сэрээтэй бөгөөд үтрэмээ гүйцэд цэвэрлээд, буудайгаа саравчинд овоолж, харин хальсыг нь унтаршгүй галаар шатаана гэж хэлэв. ¹³ Тэгээд Иоханаар баптисм хүртэхийн тулд Галилаас Иорданд байгаа түүн дээр Есүс очив. ¹⁴ Харин Иохан —Би Танаар баптисм хүртэх учиртай атал Та над дээр ирэх нь энэ үү? гээд Түүнийг болиулахыг оролдтол ¹⁵ Есүс хариуд нь —Одоо ёсоор нь болго. Ингэснээрээ аливаа зөвт байдлыг гүйцэлдүүлэх нь бидэнд зохицож байна гэж хэлэхэд тэр Түүнд зөвшөөрөв. ¹⁶ Есүс баптисм хүртээд, голын уснаас даруй гарах үед, гэнэт тэнгэр заагдаж, Бурханы Сүнс тагтаа мэт бууж, Түүн дээр ирэхийг тэр харлаа. ¹⁷ Тэнгэрээс —Үзэгтүн, хайрт Хүү минь энэ билээ. Таалал минь Түүнд оршдог гэх дуун гарлаа.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00