¹⁴ Иймд би Эцэгийн өмнө өвдөг сөгдөж, ¹⁵ тэнгэр болон газар дахь бүхэл овог отгийг нэрлэдэг Түүнд залбирч байна. ¹⁶ Тэрээр Өөрийн алдрын баялгийн дагуу, Сүнснийхээ хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон соёрхох болтугай. ¹⁷ Ингэж итгэлээр Христ зүрхэнд тань нутаглаж, та нар хайр дотор үндэслэгдэн суурилагдаад, ¹⁸ тэр хайрын ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгох болтугай. ¹⁹ Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдсэнээр та нар Бурханы бүх дүүрлээр бялхах болтугай. ²⁰ Эдүгээ, дотор маань ажилладаг хүчний дагуу гуйх буюу бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай Түүнд ²¹ алдар нь чуулган дотор, бүх үеийнхэнд Христ Есүс дотор үеийн үед байх болтугай. Амен.
© The Mongolian AB Audio Bible, Davar Partners International, 2017 © Ариун Бичээс Нийгэмлэг, 2017
0:00
0:00